Энэ өдрүүдэд Москвад “Оросын эрчим хүчний долоо хоног” олон улсын форум болж байна. Энэхүү форумын хүрээнд болсон нэгдлсэн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцож үг хэлсэн байна.
Ерөнхийлөгч “Умардын урсгал” хийн хоолойд болсон хорлон сүйтгэх ажиллагаа болон дэлхийн эрчим хүчний зах зээлийн ерөнхий байдлын талаар хэд хэдэн мэдэгдэл хийсний дотор Монголоор дамжих хийн хоолойн талаар дурджээ.
“Бид эрчимтэй хөгжиж буй зах зээлд эрчим хүчний экспортоо үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно. Мэдээжийн хэрэг, бид нийлүүлэтээ газарзүйн хувьд өргөжүүлэх бодолтой байгаа. Ойрын хугацаанд бид үүнд шаардлагатай дэд бүтцийн гол байгууламжуудыг тодорхойлж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлнэ. Үүнд“Сибирийн хүч-2”-ын Монголын хэсэг зэрэг ирээдүйтэй төслүүд, түүнчлэн Ази, Европыг холбох үндэсний хий дамжуулах системийг үргэлжлүүлэх болно” гэж В.Путин онцолжээ