Холливудын од жүжигчин Жулиа Робертууд CBS сувагт өгсөн ярилцлагадаа гэр бүлийн амьдрал нь жүжигчний карьераас илүү үнэ цэнэтэй гэжээ.
"Хөөрхөн хүүхэн" киноны дүрээрээ алдаршсан тэрбээр нөхөр 53 настай Данне Мод, 17 настай ихэр хөвгүүд, 15 настай охины хамт амьдардаг аж.
Тэрбээр нөхөртэйгаа 20 жил хамт амьдарч байгаа ч байнга захидлаар харилцдаг тухайгаа ярихдаа охиндоо эмэгтэй хүнийх нь үүднээс зөвөлгөө өгөх болно гэдгээ нуугаагүй байна.
Жулиа Робертс Холливудын од байхаас эхнэр, ээж байх нь хавьгүй дээр гэж боддог гэнэ.
"Зураг авалтгүй үед гэрийн эзэгтэй байх нь миний байнгын ажил юм. Энэ нь мэдээж өдөр бүр ид шидийн ертөнц шиг биш ч надад маш их баяр баясгалан авчирдаг. Жүжигчний мэргэжилдээ би хэзээ ч бүр мөсөн уусаагүй. Хэдий миний мөрөөдөл байсан ч цорын ганц нь биш юм. Нөхөртэйгээ, хүүхдүүдтэйгээ хамт босгосон амьдрал маань миний биелсэн мөрөөлдөл бөгөөд хамгийн сайхан нь" гэж алдарт жүжигчин бүсгүй хэлсэн байна.