“Их 7” буюу Долоогийн бүлэгийн урагчид Украины асуудлаар цахимаар шуурхай хуралдлаа.
ОХУ Украины дэд бүтцэд болон томоохон хотуудад агаараас цохилт өгсөнтэй холбогдуулан Долоогийн бүлгийн орнууд ямар ч урт хугацаа шаардлагатай байсан хамаагүй Украинд цэрэг, санхүү, хүмүүнлэгийн болон дипломат тусламж үзүүлсээр байх болно гэдгээ илэрхийллээ.
Түүгээр ч зогсохгүй “Эдгээр эмх замбараагүй дайралтууд нь дайны гэмт хэрэг мөн. Бид Ерөнхийлөгч Владимир Путин болон буруутай бүх хүнд хариуцлага тооцох болно” гэж хуралдаанаас гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Мэдэгдэлд мөн Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужууд, түүнчлэн Крым, Севастополь зэрэг бүс нутгийг Орос улс хууль бусаар өөртөө нэгтгэсэн хэмээн үзэж, эрс буруушааж байгаагаа “Их7”-ийн орнууд онцолсон байна.
“Бид энэ өөртөө нэгтгэх хууль бус үйлдлийг, үүнийгээ зөвтгөхийн тулд ашиглаж буй хуурамч санал асуулгыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж бахимт бичигт дурджээ.
“Орос улс НҮБ-ын Дүрэмд заасан зарчмуудыг бүдүүлгээр зөрчсөн. Эдгээр зарчим нь Украины хилийг өөрчлөх эрх зүйн үндсийг Орост өгч чадахгүй, өгөх ч үгүй” гэж “G7”-гийн удирдагчид мэдэгдэв
.“Их 7”-гийн орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсний зэрэгцээ Москва химийн, биологийн болон цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд ноцтой уршиг дагуулна гэдгийг анхааруулжээ.
Уг хуралдаанд Украины Ерөнхийлөгч В.Зеленский оролцсон байна.
Тэрбээр улс орных нь агаарын хамгаалалтыг сайжруула
Түүнчлэн В.Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй хэлэлцээ хийхгүй гэдгээ дахин мэдэгдсэн байна.