АНУ-ын конгрессын гишүүдээс бүрдсэн хоёр хэсэг төлөөлгчид Тайваньд хүрэлцэн иржээ.
Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах намын гишүүн Брэд Венструп, Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүн Сет Мултон тэргүүтэй төлөөлөгчид арлын засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь, гадаад бодлогын байгууллагын тэргүүн Жозеф У болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Гу Лисюн нартай уулзах аж.
Талууд Америк, Тайванийн харилцаа, худалдаа, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын асуудлыг хэлэлцэнэ гэж “Taipei Times” сонинд бичжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 2-3-нд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус аралд айлчилсны дараа Тайванийг тойрсон хурцадмал байдал улам нэмэгдсэн юм.
Арлыг өөрийн нэг муж гэж үздэг Хятад улс Пелосигийн айлчлалыг буруушаан Тайванийг тойрсон зургаан бүсэд цэргийн томоохон сургууль хийсэн билээ.