Байгалын хий, эчим хүчний хаямарлаас болж Европ хөлдөх аюул нүрлээд байгаа талаар дэлхийн хамгийн нэр хүндтэй хэвлэлүүд байнга бичиж байна.
Их Британийн сургуулиуд цахилгааны үнийн өсөлтөөс болж шинэ сурах бичиг худалдаж авах боломжгүй болсон, Польшийн иргэд өвлийн улиралд дуулацахын тулд хог шатаах хэрэгтэй гэж үзсэн учраас албаны хүмүүс олон нийтэд утааны маск тараахаар төлөвлөж байна, Европын дэлгүүрүүдэд бүх төрлийн зуухнууд зарагдаад дууссан, түлээ модны үнэ тэнгэрт хадсан гээд Европчуудын хувьд зовлон ар араасаа ундрах аж.
Хүйтний ам наашлах тусам Европчууд монгол ноос ноолуур, гэр сонирхох болсон тухай "Свободная пресса" сонинд бичжээ
“Европчууд хэзээ ч манайхаас монгол гэр ийм их хэмжээгээр худалдан авч байгаагүй” гэж Эрдэнэт хотын “Тэмүжин” цахим дэлгүүрийн захирал Д. Ариунболд манай сонинд ярив.
“Манай үйлчлүүлэгчид голдуу Киргиз, Буриад, Халимаг, Казак, Өвөрмонголын иргэд байдаг. Тэдний ихэнх нь малчид. Харин одоо Европын янз бүрийн улс орнуудаас өдөр бүр захиалга ирж байна. Тэд наймаалцалгүйгээр хэлсэн үнийг төлдөг. Хоёр сарын өмнөх захиалга авчаад байна. Монгол гэрийг барихад хурдан ч, хийхэд хугацаа шаардагдана. Түүнээс гадна европчууд тэмээний ноосон эсгий бүхий гэр хийлгэх хүсэлтэй байна. Би нэг юманд л найхаад байна. Тэд эдгээр гэрийг хаана байрлуулах юм бол? Эйфелийн цамхагийн хажууд уу? гэж Ариунболд хошигносон юм.
Гэхдээ түүний хэлснээр бол монгол гэрийг орон сууцанд ч байрлуулж болох аж. Ямар ч байсан дулаан байх болно.