Ханхүү Харри Хатан хаан II Элизабетыг оршуулах еслолын үеэр өөрийн эцэг буюу хаан ширээг залгамжилсан III Карлтай муудалцсан нь тодорхой болжээ. Энэ тухай “The Sun” сэтгүүлд бичсэн байна.
Асуудал мөн л Меган Марклаас болжээ. Хааны гэр бүлийнхэн Меганыг II Элизабетыг оршуулах ёслол дээр харахыг хүсээгүй аж.
"Үүнд уурссан ханхүү эцэгтэйгээ ширүүхэн маргалдсан. Дараа нь Гарри хаан эцэг болон ах Уильям нартай Балморал шилтгээнд болох оройн зоогноос татгалзсан байна. Үүний хариуд III Карл хаан Меган Марклыг хатан хааныг оршуулах ёслолд оролцохыг бүр мөсөн хориглосон" гэж хунтайж Харригийн ойрын хүмүүс ярьжээ.
Хатан хааны биеийн байдал муудсан тэр өдөр Сассексийн гүн хайртай эхнэрийнхээ хамт эмээтэйгээ салах ёс гүйцэтгэхийг хүссэн ч Чарльз бага хүүгээ дуудан, жүжигчин бүсгүйн тэнд байх нь зохисгүй гэж хэлсэн аж.
Меган хадам аавтайгаа нүүр тулан уулзаж ярилцахыг хүссэн ч хаан түүнийг хүлээн авч уулзахаас татгалзсан байна.
Аав хүү хоёрын хооронд ширүүхэн яриа болсны эцэст ханхүү хаалга саван оджээ. Энэ үеэр ахынхаа дэмжлэг авч чадаагүйдээ тэрбээр бүүр ч уурсан аж.
Ханхүүгийн хэлснээр бол эхнэр Меган нь автомашины ослоор нас барсан Диана гүнжийн гунигтай хувь заяаг давтаж магадгүй байсан гэнэ.
Ахаасаа ялгаатай нь тэрбээр эцгийгээ нууц амраг Камиллатайгаа гэрлэснийг уучилж чадаагүй аж.