ОПЕК+ орнууд газрын тосны олборлолтоо огцос бууруулахаар тохиролцжээ.
“2022 оны арваннэгдүгээр сараас эхлэн ОПЕК+гишүүн болон гишүүн бус 11 орон газрын тосны олборлолтын хэмжээг 2022 оны наймдугаар сарынхтай харьцуулахад өдөрт хоёр сая баррелиар бууруулхаар тохиролцлоо” хэмээн тус байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгчдийн уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд тусгасан байна.
Баримт бичигт “Түүнчлэн уг шийдвэрийг “дэлхийн эдийн засгийн эргэн тойрон дахь тодорхойгүй байдал болон газрын тосны зах зээлийн таамаглалыг” харгалзан гаргасан болохыг онцолжээ.
Европт эрчим хүчний хямрал үүсэж, дэлхийн бусад бүс нутагт эрчим хүчний үнэ өсч байгаа хэдий ч дээрх шийдвэрийг тус байгуулагын бүх оролцогчид дэмжсэн байна.