Tesla компанийн үндэслэгч, Америкийн тэрбумтан Илон Маск Орос-Украины мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх өөрийн гэсэн санал бодлоо илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр хувийн Твиттер хуудсандаа бичсэн байна.
Маскийн хэлснээр, хоёр улсын хооронд эвлэрэл байгуулахын тулд хэд хэдэн асуудал дээр тохиролцох шаардлагатай гэнэ.
Нэгдүгээрт, тэрбээр саяхан ОХУ-д нэгдсэн нутаг дэвсгэрт НҮБ-ын хяналтан дор бүх нийтийн шинэ санал асуулга явуулахыг уриалав. Хэрэв ард түмэн үгүй гэсэн шийдвэр гаргавал Орос эдгээр бүс нутгаас гарах ёстой гэж тэрбумтан тайлбарлав.
Маск мөн Крымыг 1783 оноос хойш 1954 онд хүртэл Зөвлөлт Украины харьяанд шилжүүлсэн Хрущевын алдаа хүртэл байсан статусаар нь Оросын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөхийг санал болгжээ.
Хоёр улсын энхийн хэлэлцээрийн хүрээнд Украин Крымийн хойгийг усаар хангах баталгааг гаргах шаардлагатай аж.
Эцэст нь Украин улсын төвийг сахисан статусыг дэлхийн дахинд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж Илон Маск мэдэгдэв.