Бямба гарагийн шөнө Индонезын Маланг хотын стадионд болсон хөл бөмбөгийн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарч, 120 хүн нас барж, 180 хүн шархадсан тухай анх мэдээлсэн. Дараа нь орон нутгийн эрх баригчид 174 хүн нас барсан гэж мэдээлэв. Одоо 125 хүн амиа алдаж, 320 хүн бэртэж гэмтсэн тухай ярьж байна.
Зочин багтаа 3:2 харьцаатай хожигдсон орон нутгийн Arema FC клубийн уурссан хөгжөөн дэмжигчид талбайд дайран орох үеэр цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.
Эмч нарын үзэж байгаагаар ихэнх тохиолдолд амьсгал боогдох шалтгаанаар нас баржээ.
Эмх замбраагүй байдал Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа үргэлжилж, цагдаагийн хэд хэдэн машин шатсан байна. Мөн хоёр цагдаа амиа алджээ.
Эрх баригчид мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Индонезийн Хөлбөмбөгийн холбоо Arema FC клубийн багийг улирал дуустал талбай дээрээ тоглохыг хориглож, удахгүй болох бүх тоглолтуудыг долоо хоногоор хойшлуулжээ.
Маланг хотын Канжурухан стадионд болсон энэ явдал дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд гарсан хамгийн том ослуудын нэгд тооцогдож байгаа аж.