ОХУ-ын Үндсэн хуулийн цэц Украины эзлэгдсэн газар нутгийг ОХУ-д нэгдэхийг Үндсэн хуульд нийцсэн гэсэн шийдвэрийг ням гарагт яаралтай гаргалаа.
"2022 оны 10-р сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн цэц Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, түүнчлэн Запорожье, Херсон мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай олон улсын гэрээг ОХУ-ын Үндсэн хуульд заасны дагуу хүлээн зөвшөөрөв" гэж ОХУ-ын Үндсэн хуулийн цэцийн албан ёсны вэбсайтад мэдээлсэн байна.
Холбогдох тогтоолуудыг ч мөн нийтэлжээ. "Зөвлөлтийн эрх баригчдын дур зоргоороо шийдвэрлэсний улмаас Зөвлөлт Украины нутаг дэвсгэр голдуу орос хүн амтай газар нутгаас бүрдсэн бөгөөд тэдгээр бүс нутгийн иргэдийн өөрсдийнх нь хүсэл зоригийг харгалзан үзээгүй юм" гэмээн баримт бичигт дурджээ.
“Тухайн үед ЗХУ гэж нэг улс байсан бөгөөд энэ нь тус нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн эрхийг зөрчихөд хүргээгүй бол ЗХУ задран унасантай холбогдуулан тэдний бодит болон хууль эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх болсон ” гэж Үндсэн хуулийн цэц онцолсон байна
Есдүгээр сарын 30-нд Кремльд өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск улс, мөн эзлэгдсэн нутаг дэвсгэр болох Херсон, Запорож мужуудыг ОХУ-д улсад нэгдэх тухай гэрээнд гарын усэг зурсан бөгөөд гэрээг Оросын парламент соёрхон батлахын тулд Ерөнхийлөгч Путин "ОХУ-ын олон улсын гэрээний тухай", "ОХУ-д элсэх журам, ОХУ-ын шинэ бүрэлдэхүүн байгуулах тухай" хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд хандсан.
Ерөнхийлөгчийн хүсэлтийг авч үзэхийн тулд Үндсэн хуулийн цэц аравдугаар сарын 1-нд шилжих шөнө яаралтай хуралдах ёстой болжээ.
Өмнө нь Донбас, Луганс, Херсон болон Запорож мужуудад ОХУ-д нэгтгэх тухай асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Санал асуулга есдүгээр сарын 23-27-ны хооронд болсон бөгөөд нийт иргэдийн 90 илүү хувь нэгдэнэ гэсэн санал өгсөн.