АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Сөүлийг батлан хамгаалах улсынхаа үүрэг амлалтыг харуулах зорилгоор хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд пүрэв гарагт айлчилна гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээлсний дараа лхагва гарагт Пхеньян ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харважээ. Энэ талаар ABC News а мэдээлэв.
Пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бөгөөд ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл алга байна гэж Японы Засгийн газар мэдээлсэн байна.
Японы Батлан хамгаалахын дэд сайд Ино Тоширогийн сэтгүүлчдэд мэдээлснээр, пуужингууд стандарт бус траектороор нисэж, эхнийх нь ойролцоогоор 350 км зайд, хоёр дахь нь ойролцоогоор 300 км зайд ниссэн байна. Хоёулангийнх нь нислэгийн өндөр 50 орчим км байжээ.
БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр пуужинг Сунан бүсээс оройн 18:10-18:20 цагийн хооронд харвасан байна.
БНАСАУ энэ оны эхэн үеэс баллистик пуужингийн туршилтыг удаа дараа хийж байгаа юм. Туайлбал АНУ, Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн сургуулилт явагдаж байгаатай холбогдуула Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт баллистик пуужинг өнгөрсөн ням гарагт харвасан байна.