Коронавирусийн дэгдэлтийн энэ үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесусыг заналхийлэх болсон тухай “Washington Post” сонин мэдээлэв.
Гебрейесусын хэлснээр үл таних этгээдүүд утасны дугаар руу нь заналхийлэл бүхий мессежүүд явуулах болжээ.
Тэдгээр хүмүүс гар утасных нь дугаарыг хэрхэн олж авсныг ДЭМБ-ын тэргүүн мэдэхгүй байна.
"Амь насанд заналхийлхийлсэн олон зурвасууд ирдэг" гэж тэрбээр хэлэв.
Гебрейесусын гэрт дохиоллын систем байрлуулсан байна.