ОХУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд (ХМТ) Японы консул Мотоки Тацунориг тагнуул үйл ажиллагаа явуулсан хэргээр саатуулжээ.
Консул ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн аль нэг улстай хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон барууны хориг арга хэмжээний бодлого Приморскийн хязгаарын эдийн засгийн байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаарх хязгаарлагдмал мэдээллийг мөнгө цуглуулж байгаад газар дээрээ байригдсан байна.
Мотоки Тацунориг “нон грата” хүн гэж зарлажээ.
Үүнтэй холбогдуулан Японы Гадаад хэргийн яам эсэргүүцлээ илэрхийлэн Оросын талыг уучлал гуйхыг шаардав. Японы дипломат байгууллагын мэдэгдэж буйгаар Мотоки Тацунори тагнуулын үйл ажиллагаа явуулаггүй гэнэ.
Мотоки Тацунори 48 цагийн дотор ОХУ-ыг орхих ёстой.