Хатан хаан II Елизаветагийн үхлийн тухай зөгнөсөн Нострадамусын таамаглал бүхий номыг Британичууд их хэмжээгээр худалдаэ авч байна. Энэ тухай “The Sunday Times” мэдээлэв.
Тус хэвлэлд бичсэнээр зохиолч Марио Редингийн 2006 онд хэвлэгдсэн "Нострадамус: Ирээдүйн иж бүрэн зөгнөлүүд" номыг энэ есдүгээр сарын 11-17-ны хооронд найман мянган хүн худалдан авчээ. Британийн хатан хааныг нас барахаас долоо хоногийн өмнө эл ном ердөө таван хувь зарагдсан байжээ. Харин одоо тус бүтээл бестселлер номын жагсаалтыг тэргүүлэв.
"Sunday Times"-ын мэдээлснээр үүний шалтгаан нь номноос авсан ишлэлүүдэд оршиж байгаа аж. Тодруулбал, Нострадамусын зөгнөлд хийсэн Редингийн нэг тайлбарт "Хатан хаан II Елизавета 2022 онд ойролцоогоор 96 насандаа өөд болно" гэжээ.
Түүнчлэн түүний хүү Чарльз хаан ширээг залгамжлах ч дараа нь хүүгийнхээ төлөө хаан ширээнээсээ татаглзана хэмээсэн байв.
II Элизабет 9-р сарын 8-нд 96 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр Их Британийн хаан ширээнд тус улсын түүхэнд хамгийн удаан буюу 70 жил долоон сар хаан суужээ.
Түний хүү 73 настай Чарльз хаан ширээг залгамжилсан бөгөөд III Карл хэмээх нэрийг авсан юм.