Италийн парламентын ээлжит бус сонгуульд хэт баруун үзэлтэй эвсэл 41-45 хувийн санал аван, тэргүүлж байна. Энэ тухай есдүгээр сарын 26-нд Италийн “Ranews24” суваг санал хураалтын анхны мэдээллээс иш татан мэдээлэв.
Жоржи Мелонигийн тэргүүлдэг "Италийн ахан дүүс" нам урьдчилсан байдлаар бусад улс төрийн хүчнүүдээс хамгийн өндөр 22-26 хувийн санал авчээ. Тус намтай эвссэн "Лиг" 8.5-12.5 хувь "Урагшаа Итали" 6-8 хувийн санал тус тус авав.
Өмнөх сонгуулиудаас италичуудын санал ийнхүү эрс өөрчлөгдсний шалтгаан нь тус улсад бүтэн жил үргэлжилсэн эдийн засгийн гүн хямралд оршино. Өнгөрсөн наймдугаар сард инфляци 8.4% хүрсэн нь сүүлйн 40 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд болжээ. 2022 онд эрчим хүчний төлбөрт иргэд нийтдээ 33 тэрбум евро зарцуулсан нь өнгөрсөн оныхоос гурав дахин их байна.
Харин “Италийн ахан дүүс” тэргүүтэй эвсэл энэхүү байдлыг тулах цэгээ болгон, хөтөлбөрийнхөө дийлэнх хэсгийг тус улсын улсын эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд зориулжээ.
“Италийн ахан дүүс” намыг дарангуйлагч Бенито Муссолиниг нас барсны дараа бий болсон неофашист хөдөлгөөнөөс төрсөн гэж шүүмж судлаачид үзсээр ирсэн байдаг. Тус намын удирдагч Жоржио Мелони ч өөрөө Бенито Муссолиниг биширдэг гэдгээ хэзээ ч нуудаггүй. Намын хоёр ч гишүүн Муссолинигийн үр удам бөгөөд дарангуйлагчийн нэрээр одоо болтол овголдог аж.
Барууны хэвлэлд бичиж буйгаар “Италид фашистууд засгийн эрхэнд гарлаа”, “Италид эрин үе солигдож байна” гэхчлэн бичиж байна.