Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн сууж явсан машин Киев хотын ойролцоо замын осолд оржээ. Энэ тухай пүрэв гарагт Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоров мэдэгдэв.
"Киев хотод Украины Ерөнхийлөгчийн сууж явсан машин болон дагалдаж явсан автомашины цуваатай суудлыг жижиг тэрэг мөргөлдсөн. Суудлын тэрэгний жолоочид Ерөнхийлөгчийг дагалдаж явсан эмч анхны тусламж үзүүлж, дараа нь ослын газар ирсэн түргэний эмч нарт хүлээлгэн өгчээ, Ерөнхийлөгчийн эрүүл мэндэд ноцтой гэмтэл учраагүй" гэж тэрээр Facebook хуудсандаа бичсэн байна.