Нью-Йорк хотноо есдүгээр сарын 13-ны мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ. Хурлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш болон чуулганы дарга Унгарын дипломатч Чаба Куереши нар нээж үг хэлсэн байна. Дипломатууд хэлэлцэх асуудал, уулзалтын хуваарь, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталж, ажлын хороодыг бүрдүүлэх ёстой. Жилийн турш үргэлжлэх шинэ чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад уур амьсгалын өөрчлөлт, коронавирус болон бусад халдварт өвчний эсрэг тэмцэл, тогтвортой хөгжлийн асуудал, хөгжиж буй орнуудын өр зээл, энэ цагт болж буй мөргөлдөөн, хямрал зэрэг олон улсын томоохон сэдвүүд багтжээ. Олон орны төр, засгийн тэргүүн, гадаад хэргийн сайд нар оролцох дээд түвшний долоо хоног (9-р сарын 20-26) нь чуулганы гол үйл явдал болох юм. Энэхүү үйл явдлын хүрээнд олон талт болон хоёр талт хэдэн арван уулзалтууд болох аж.