Швейцарт өвлийн улиралд 19 хэмээс дээш байраа халаасан тохиолдолд шоронд хоригдохоор болжээ.
Тус улс байгалийн хийн хомсдолд орсны улмаас энэ өвөл засгийн газрын зааврыг зөрчсөн иргэнд торгууль ногдуулж, гурван жил хүртэл хорих ялаар шийтгэх гэнэ.
“Blick” хэвлэлд нийтлэгсэн эл мэдээллийг Эдийн засгийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Маркус Спурндли баталжээ.
Түүний хэлснээр санаатайгаар зөрчил гарган байшингаа 19 хэмээс дээш халаасан оршин суугчдыг шийтгэх аж. "Нилүүлэлтийн тухай хуулийг зөрчих нь гэмт хэрэг учир ял үүрэх ёстой" гэж албаны хүн тайлбарлав.
Цахилгаан эрчим хүчийг хэмнэхийн тулд тус улсад хэт улаан туяаны халаагуур ашиглахыг хориглодог. Саун, усан сан нь хүйтэн байх ёстой аж.