I&I/TIPP копаниас явуулсан олон нийтийн санал асуулгын шинэ судалгаагаар америкчуудын талаас илүү хувь нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены сэтгэцийн байдалд санаа зовниж байгаа нь тогтоогдсон гэж Daily Mail бичжээ.
Үүнээс үүдэн 79 настай Байденыг хоёр дахь удаагаа нэр дэвших хэрэгтэй юу гэсэн асуудал үүсжээ.
Санал асуулгад оролцогсдын 18 % хувь нь Ерөнхийлөгчийн эрүүл мэндэд тийм ч их санаа зовдоггүй гэсэн бол 21% хувь нь огт санаа зовох зүйл биш гэж үзсэн байна. Үлдсэн хоёр хувь нь хариулахад хэцүү байна гэж үзжээ.
Ерөнхийлөгчийн талаарх америкчуудын үзэл бодолд Ардчилсан намын үзэл суртал нөлөөлсөн гэж тус хэвлэлд тэмдэглэжээ.
Ардчилсан намын гишүүдийн 39 % хувь нь Байдены сэтгэцийн байдалд санаа зовж байгаа бол Бүгд найрамдахчуудын 82 % хувь тэдэнтэй ижил бодолтой байгаа аж.
Судалгааг наймдугаар сарын 2-4-ны хооронд явуулсан бөгөөд үүнд 1335 америк хүн оролцсон байна.
Өмнө нь CNN сувгийн явуулсан санал асуулгаар Байден Ардчилсан намын дэмжлэгийг алдаж байгааг харуулсан юм.
Тухайлбал, Ардчилсан намын гишүүдийн дөнгөж 25 хувь нь одоогийн Ерөнхийлөгчийг 2024 онд хоёр дахь удаагаа нэр дэвшихийг хүлээн зөвшөөрч байна.