Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 351 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, 187 нь Улаанбаатарт, 164 нь орон нутагт батлагдсан байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 966,423 болов.
Орон нутагт илэрсэн халдварын хамгийн их тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагт тус аймагт 75 тохиолдол батлагдаад байна. Мөн Өмнөговь, Дархан-Уул, Дорнов, Төв зэрэг аймагт КОВИД-19-ийн шинэ тохиолдол бүртгэгджээ.