Сүүлийн 24 цагт 179 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 136 нь нийслэлд, үлдсэн 43 нь орон нутагт байна. Тодруулбал,
- Баянхонгор аймагт 4,
- Өмнөговь аймагт 37,
- Сүхбаатар аймагт 2 тохиолдол тус тус батлагджээ. Ингээд улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 961,171 боллоо.
Мөн халдвар авсан 923 хүн эдгэрсэн бол 13,787 хүн хяналтад эмчилүүлж байгаа аж. Манай улсад коронавирус халдвар дэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас нийт 2123 хүн энджээ.