Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 10 дуудлага бүртгэгджээ. Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 68 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангаж, аюулт үзэгдэл, ослоос 47 иргэний амь нас, 4 тэрбум 290 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Түүнчлэн хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Амралтын өдрүүдэд нийслэлийн ногоон бүс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын эргээр зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байгаа тул бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, анхаарал сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.