Улсын хэмжээнд долоодугаар сарын 21-ий өдрийн байдлаар нийт 133,531 тн шатахууны нөөцтэй байна хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.
- А-80 автобензин 7,457 тн буюу 45 хоногийн,
- АИ-92 автобензин 41,247 тн буюу 31 хоногийн,
- АИ-95 автобензин 4,118 тн буюу 31 хоногийн,
- ДТ 77,791 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 61,205 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,362 тн, АИ-92 автобензин 24,812 тн буюу 26 хоногийн, АИ-95 автобензин 2,474 тн буюу 34 хоногийн, ДТ 29,775 тн буюу 27 хоногийн хэвийн нөөцтэй байна