Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “АВАРГА”-уудыг тодруулдаг "Bravo" шагнал гардуулах ёслолын Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучнаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тодорчээ.
Тэрбээр албан ёсны цахим хуудсандаа "Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон мэдээ дөнгөж сая хүлээж авлаа. Өмнө нь манай нэрт дуучин Амартүвшин хүртэж байсан юм. Сайхан санагдаж, илүү хичээж оновчтой хөдөлмөрлөх итгэл сэтгэл дүүрлээ. Хөөрхөн үү" хэмээн баярын чимээгээ хуваалцжээ.