БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2021 онд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд нийт 542 иргэн тэнцсэн байна. Тэнцсэн иргэдийн мэдээллийг БНСУ-ын Гадаад ажил хайгчийг бүртгэх программд оруулсан. Үүнээс:
- Мэдээллийг солонгос тал хүлээн авсан төлөвт 45,
- Илгээгдсэн төлөвт 470,
- Мэдээллийг засварлан буцаасан төлөвт 5,
- Дуусаагүй төлөвт 33, буцаагдсан төлөвт 3,
- Бүртгэх үеийн мэдээллийн алдааг засах хүсэлт гаргасан төлөвт 4 иргэн байна.
Өнөөдрийн байдлаар 2019 онд шалгалтад тэнцсэн 558, 2020 онд тэнцсэн 22 иргэнийг энгийн болон тусгай хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д илгээгээд байна. Харин 2019 онд шалгалтад тэнцсэн 216, 2020 онд тэнцсэн 13 иргэнд БНСУ-ын цагаачлалын албанаас цахим визийн хариу ирээд байгаа юм.
2022 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтын бүртгэл, шалгалтын тов одоогоор ирээгүй байна. Ирсэн тохиолдолд ХХҮЕГ-ын https://hudulmur-halamj.gov.mn/ болон пэйж хуудсаар мэдээлэх болно. Бүртгүүлэх видео зааварчилгааг http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ аас үзэж танилцах боломжтой.