Мөрдөн байцаах албанаас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГА” сэдэвт сургалтыг эхлүүллээ. Сургалтаар алба хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, хүний эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагаа, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог, анхаарах асуудал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай сэдвээр сургалтыг ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Х.Мөнхзул, Д.Сүнжид нар заан явуулна. Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, орон нутаг дахь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий 350 гаруй алба хаагч хамрагдаж байна.
Сургалтын төгсгөлд Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх хүрээнд хамтран ажиллах санал солилцох уулзалтыг зохион байгуулжээ. Энэхүү уулзалтад Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, Х.Мөнхзул, Д.Сүнжид, Мөрдөн байцаах албаны дарга удирдлага оролцлоо. Уулзалтын үеэр Мөрдөгч нарт чиглэсэн нарийвчилсан сургалтыг үе шаттай зохион байгуулж, хүний эрхийн сургагч багш бэлтгэх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зарчмыг төлөвшүүлэх, Хүний хувийн мэдээлэл хамгаалах талаар цаашид хэрхэн хамтран ажиллах санал солилцов.