Хаврын ээлжит чуулганыг энэ сарын 15-нд эхлүүлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 75-аас доошгүй ажлын өдөр үргэлжлэх ёстой тус чуулганаар 50 гаруй хуулийн төсөл хэлэлцүүлэхээр баталсан ч цаг үеийн, зайлшгүй шийдвэрлэх асуудлыг дараалал харгалзахгүй ярилцдаг. Доорх жагсаалтад анхдагч хуулийн төсөл цөөнгүй бий. Энэ талаар Хууль тогтоомжийн тухай хуулийн 23.1-т “Хууль санаачлагч нийгмийн харилцааны төлөв байдал, тулгамдсан асуудлыг судалсны үндсэн дээр шинээр үүссэн харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай, эсхүл тухайн нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинэ хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төсөл боловсруулна” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох, Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэн баталснаар цоо шинэ харилцааг зохицуулалттай болгох гэж буй юм. Харин цоо шинэ биш ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийнх нь 50-иас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулж, үзэл баримтлалыг нь бүхэлд нь өөрчлөх тохиолдолд төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах ёстой. Ирэх чуулганаар Ашигт малтмалын, Төлбөрийн чадваргүйдлийн тухай зэрэг цөөнгүй хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөсөн нь энэ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх нь 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль, эрх зүйн орчныг нийцүүлэх ажлын нэг хэсэг. Үүнтэй хамт Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болж, төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж яриад хоёр жил гаруйн нүүр үзэв. Мөн Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, Хот, тосгоны эрх зүйн байдлын болон Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэх ёстой. Үүнээс гадна Газрын багц хуулийн төслийг ирэх чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Уг нь Боловсролын багц хуулийн төслийг 2022 оны хаврын ээлжит чуулганаар батална гэж УИХ-ын дарга хэлж байсан ч жагсаалтад багтаасангүй. Гэвч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтлаа гээд батлагдчихдаггүйг дээр дурдсан олон хуулийн төслөөс харж болно. Юутай ч Жагсаал, цуглаан хийх журмын болон Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний, Улс төрийн намын тухай зэрэг анхаарал татсан, хүлээлт үүсгэсэн олон төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн хаврын чуулган тун удахгүй эхлэх нь.
- Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, Хувь хүний орлогын албан татварын тухай болон бусад татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;
- Газрын багц хуулийн төсөл;
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Дампуурлын тухай хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Төрийн зарим төрлийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төсөл;
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл; - Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх
тухай анхдагч хуулийн төсөл; - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөл; - Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
- Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл;
- Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл; - Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төсөл;
- Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; - Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл;
- Төрийн өмчийн тухай хуулийн төсөл;
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл;
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;
- Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай
хуулийн төсөл; - Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
- Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл;
- Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;
- Улс төрийн намын тухай хуулийн төсөл;
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
- Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
- Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл;
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; - Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
- Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
- Хөгжлийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
- Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл;
- Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл.