Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа байгууллага бүр эцэг, эхийн зөвлөл байгуулж, мөн хүүхдийн өрөө гаргахыг хүсэж буйгаа фэйсбүүк дэх албан ёсны хуудаснаа илэрхийлжээ.
Тэрбээр өмнө нь “Эцэг эхийн зөвлөл” ба хүүхэд хамгааллын бодлого сургалтын үеэр энэ тухай уриалж байсан юм. Ингэхдээ тухайн байгууллагын ажилтан санаа зовох зүйлгүй, сэтгэл амар, тав тухтай, түгшүүргүй ажиллавал мэдээж илүү үр дүнтэй ажиллана. Бүтээмж өндөр байх хэрээр байгууллага, хамт олон хамтдаа урагшилдаг хэмээн онцолж байсан.
ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИАС
“43.3.Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.”