Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож эхэлжээ.
Горилогчдод
10 хувь нь 60-аас дээш насныхан
30 хувь нь 35 хүртэлх насныхан
60 хувь нь эмэгтэй бизнес эрхлэгч байх шаардлага тавьж буй.
Хүн амын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй аж ахуйн бизнес эрхлэлтийг дэмжих үүднээс бичил бизнес эрхлэгчдэд зээл олгох юм. Хамрагдахыг хүссэн иргэдийг оршин суугаа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандах ёстой.