Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран болон бусад удирдлагуудтай уулзлаа.
Азийн хөгжлийн банк нь 1997 оноос хойш манай улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсантай холбогдуулан тус банкны санхүүжилтээр бусад салбарт хэрэгжиж буй цахим шилжилттэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоог цаашид цаашид хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцлоо. Мөн ойрын хугацаанд хийгдэх Техникийн тусламж үйлчилгээний ажлын хүрээнд хийгдэх ажлын цар хүрээг тогтоож, Цахим засаглал, Мэдээллийн аюулгүй байдал, иргэдийн цахим боловсролыг сайжруулах талаар хамтарч ажиллахаар болов.