Архины сайн дурын эмчилгээг зохион байгуулж эхэлжээ. Тодорхой хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2020 оны А/580, А/228 дугаар тушаалын дагуу Монгол Улсад ГХУСАЗЗ-ийн Ажлын алба, нийслэлийн ГБХЗХГ, НЭМГ, СХД-ийн ГХУСАЗСЗ хамтран хэрэгжүүлж буй "Хорт зуршилгүй залуу" төслийн хүрээнд уг ажлыг эхлүүлсэн байна. Архины сайн дурын эмчилгээний 2022 оны I ээлжинд хамрагдах 50 иргэнийг сайн дурын үндсэн дээр сонгож, түргэвчилсэн шинжилгээ, эмчийн үзлэгт хамруулсан гэнэ. Улмаар СХД-ийн 21-р хороонд байрлах "Цагаан өргөө" сувиллын газарт хүргэж өгч, сэтгэц, нийгмийн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж байна. Дээрх төслийн хүрээнд 2021 онд тус дүүргийн нийт 120 иргэнийг сайн дурын эмчилгээнд хамруулжээ.