“Омни актив ТЗК” компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүллээ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль баталснаас хойш 10 гаруй жилийн хугацаанд зөвхөн орон сууцын зээлээр баталгаажсаныг нь хаалттай хүрээнд, цөөн тооны хөрөнгө оруулагчдад санал болгож байжээ. Тэгвэл “Омни актив ТЗК”-ийн үнэт цаас нь гурван төрлийн зээлээр баталгаажсанаараа онцлог аж. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хувьцаа, өрийн хэрэгслийн адил санхүүжилт татах болсноор аж ахуйн нэгжүүдийн энэ төрлийн бүтээгдэхүүн гаргах сонирхлыг өсгөж буй гэнэ. Дээрх компани нь жилийн 14.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, жил тутам хүү төлөх 50 000 ширхэг үнэт цаасыг нэгжийг нь 100 000 төгрөгөөр үнэлэн, олон нийт, стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа юм. Ингэснээр таван тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд захиалгыг нь ирэх пүрэв гаргийг дуустал авах аж