Хүүхдүүд хоёр жил гаруй цахимаар, сүүлийн хагас жилийн хугацаанд 5/9 зарчмаар танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэж байсан бол Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэх ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэгийн сургалт танхимын хэлбэрт бүрэн шилжсэн. Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хоёрдугаар сарын 15-ны өдрөөс “Хүүхэд хамгаалал” ерөнхий ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлжээ.
Энэ хүрээнд гуравдугаар сарын 14 хүртэл эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу хамгааллын үйлчилгээ үзүүлэх, тэдгээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон тэдний эцэг, эх асран хамгаалагч, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг нэг бүрчилсэн хяналтад авах аж.