Замын-Үүдийн автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар албаныхан мэдээлж байна. Тухайлбал Гаалийн ерөнхий газрын албаны дарга н.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр Замын-Үүдэд саатсан, хурдан муудаж болзошгүй ачаа барааны талаар "Одоогоор 400 орчим тонн тахианы махыг буруу тээвэрлэсэн байж болзошгүй үндэслэлээр шинжилгээнд өгсөн. Мөн ГЕГ-ын Хорио цээрийн газар, Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар гүний гаалийн хяналт шалгалт хийж байна. Ирэх хоногоос шинжилгээний дүн гарах байх. Шалгаж байна" гэх мэдээллийг өглөө.