Цалин, хөлс нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Гэвч Зарим аймгийн зарим сумдын цэцэрлэг, сургуулийн үйлчилгээний ажилчид нэгдүгээр сарын цалингаа өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа гэнэ. Тухайлбал, Баян-Өлгийн аймгийн Сагсай сумын цэцэрлэг, сургуулийн ажилтнууд энэ талаар МҮЭХ-нд гомдол гаргажээ. Тиймээс тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Нэг хүний цалинг хэдэн шат дамжлага, энэ тэндээс түүж олгодог учир битүүлэг хуулиа өөрчилж, ялгаварлалгүй болгон, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, цалин дутуу болон олгоогүй алдангийг өөрсдөөр нь төлүүлэх ёстой" хэмээн Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт шаардлага хүргүүлжээ. Зарим төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин арванхоёрдугаар сарын 18-наас өнөөдрийг хүртэл буугаагүй байгаа аж.