Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотын Байгал нуур орчимд Ө-51°38’24.0”, У-105°24’36.0” арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 21.44 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 21.51 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн байна. Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн аж.