Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч мягмар гарагт хэвлэл мэдээллийн байгууллагуудад "гурав хоногийн дараа БНХАУ-ын "Эрээн" хилийн боомтод хуримтлагдсан ачаа бараа, тоног төхөөрөмжүүдийг чингэлэгт тээврийн хэлбэрээр "Замын-Үүд" боомтоор нэвтэрүүлнэ" гэж мэдээлсэн.
Одоогоор тус боомтод чингэлэг ачиж буулгах талбай бэлтгэн, чингэлэг ачигч калмарыг туршилтанд оруулж буй гэнэ. Хятад улсын "Эрээн" боомтын талаас ачаа барааг чингэлгээр татан авах бэлтгэл ажлаа хангаж, харилцан туршилт явуулсны дараа ачаа барааг илгээх, татан авах байнгын ажлыг эхлүүлэх юм. Дээрх нөхцөл байдлын улмаас хоёр улсын хилээр бараа илгээх, татан авах үйл ажиллагаа 2-3 хоногоор хойшилсон гэж албаныхан мэдээллээ.