Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ Шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч оржээ. Ослын дуудлагыг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23.00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын автомашин /32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй/ нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байсан. Автомашины жолооч эсэн мэнд байгаа гэнэ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул өчигдөр аврах ажиллагааг түр зогсоосон байна. Өнөөдрийн 08.30 цагаас үргэлжилж, автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлжээ.