Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд хэлэхдээ, "АНУ-ын Засгийн газар КОВАКС-ын шугамаар манай улсад Файзер вакцины 1 088 100 тун хандивласанд талархлаа илэрхийлье. 5-11 насны хүүхдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах зөвшөөрлийг АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв өгсөн. Манай улсаас БиоНТек/Файзер компани руу хүүхдүүдийг дархлаажуулах асуудлаар зөвлөмж хүссэн захидал илгээсэн" гэв. Хариуд нь Элчин сайд Майкл Клечески энэ асуудлыг судалж, Ерөнхий сайдад мэдээлэл өгөхөө илэрхийллээ.