Орон гэргүй эр өвлийг дулаахан газарт өнгөрүүлэхийг хүсэж 40 жилийн өмнөх нүглээ ил болгожээ. Өдгөө 59 настай Энтони Кемп гэгч өнгөрсөн наймдугаар сард Лондон хотын цагдаагийн газарт шөнө ирээд цонх руу нь хэдэнтээ чулуу шиджээ. Согтуу байсан тэрбээр орох оронгүй тэнэмэл амьдралтайгаа хэлээд, олон жилийн өмнө хүний амь бүрэлгэсэн гэмт хэргээ хүлээхийг хүсэж байгаагаа ярьжээ. 1983 оны тавдугаар сард тэрбээр 50 настай Кристофер Эйнскофф хэмээх хүнтэй хамт архи ууж байгаад маргалдаж, улмаар үнсний саваар цохиж, амийг нь хөнөөсөн аж. Эл хэргийн нотлох баримт хангалтгүй байсан шалтгаанаар “хаасан” юм байна. Э.Кемп “Би дахиж гудамжинд золбин амьдармааргүй байна” гэж мэдүүлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа хэлсэн үгнээсээ бултахыг оролдсон ч нэгэнт авсан ДНХ-ийн шинжилгээгээр хэрэгт холбоотой нь тогтоогджээ. Хүн амины хэрэг үйлдэх үедээ Кемп 21 настай байсан бөгөөд тухайн газарт хурууны хээ нь үлдээгүй шалтгааныг “Би бүгдийг нь арчиж цэвэрлэсэн” гэж мэдүүлжээ. Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ялаар шийтгэж, 15 жилийн дараа хүсвэл өршөөлд хамрагдах өргөдөл гаргах эрхтэй болох аж.
Бэлтгэсэн Э.Хана