Аялал жуулчлалын идэвхгүй улиралд зохион байгуулдаг, дотоодын жуулчдад зориулсан цөөн арга хэмжээний нэг “Талын түмэн адуу” энэ сарын 19-21-нд Хэнтий аймгийн Батноров сумд болох тов гарчээ. Дотоодын жуулчлалыг идэвхжүүлэх, морин соёлыг сурталчлах замаар тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх зорилготой эл арга хэмжээг “Мөнх харилцаа” төрийн бус байгууллага орон нутгийн холбогдох газруудтай хамтран долоо дахь удаагаа зохион байгуулах юм. Хүлэг морьдынхоо өнгө зүс, ид хавыг гайхуулсан морьтон эрсийн “Удамт Монгол” жагсаал энэ үеэр болдог уламжлалтай. Үүнээс гадна төрөл бүрийн тэмцээн зохион байгуулдаг. Энэ жилийнхэд ойролцоогоор 2000 гаруй хүлэг оролцуулах гэнэ. Тэрчлэн адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, асуулт, хариултын тэмцээн, урлагийн тоглолт болох аж.
Бэлтгэсэн Ж.Сувд