Хоёр жил тутамд нэг удаа Шинжлэх ухааны академын Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгээс "Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи”/EST/ олон улсын хурлыг зохион байгуулдаг аж.
Энэ удаагийн олон улсын хурлаас гарсан "Хаврын байгаль" /Springer nature/ хэмээх өгүүлэл http://ATLANTIS PRESS дээр хэвлэгдээд байна.
Энэ удаад нийтдээ Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн 106 зохиогчийн 26 бүтээл олон улсын шалгуурыг хангаж, дээрх хэвлэлд нийтлэгджээ.
Хүний сөрөг үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улс орон, бүс нутагт олон сөрөг үр дагавар үүсч байна. Энэ бүхнийг зөвхөн нэг улсын хэмжээнд даван туулах стратеги шийдэл гаргах нь учир дутагдалтай юм. Үүсч буй асуудлыг улс орон, бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаанчаар харж нэгдсэн ойлголцлоор судлан тогтоон тэдгээр асуудлыг шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх замаар даван туулах стратеги боловсруулах нь үр дүнтэй. Иймээс эдгээр сөрөг хүчин зүйлийг даван туулах шинжлэх ухаанч арга ухаан, технологийг хэлэлцэн, зөвлөлдөх боломжийг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын бага хурал олгодог байна.