Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд өнгөрсөн аравдугаар сард зургаан хуулийн төсөлд санал өгч ажилласнаас гадна 11 удаагийн хяналт шалгалтыг хийжээ. Тодруулбал, СЭМҮТ-д хяналт шалгалт хийж, Цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөлийг судалж, ажлын байрны дарамт, хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн чанарт дүн шинжилгээ хийсэн гэнэ.
Мөн энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 90 гомдол, мэдээлэл хүлээн авч, 25 гомдол мэдээллийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн аж. Улмаар хүний эрхийн зөвлөгөөг нийт 120 иргэнд өгч ажилласан байна.
ХЭҮК-ийн гишүүд энэ сард СЭМҮТ-ийн шалгалтын дүн, Цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны судалгаа, дүн шинжилгээний ажлын тайлангийн дүн, ажлын байрны дарамт, хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа, дүн шинжилгээний үр дүн, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ ба хүний эрхийн хэрэгжилт”-ийн дүнг эцэслэж танилцуулахаар төлөвлөжээ.