Өнөөдөр УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн салбар, вакцины асуудын талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "ЭМЯ, ХӨСҮТ-д байгаа 2.8 сая вакцины 800 мянган тунгийн хугацаа энэ оны 12-р сарын 31-нд дуусна. 800 мянган тун вакциныг хугацаанаас нь ашиглахгүй бол том асуудал үүснэ. Вакцинжуулалтын менежментийг хэрхэн хийж байгаа вэ" гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос асуухад
"Иргэд нэмэлт тундаа идэдхтэй хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар нийт иргэдийн 65.5 хувь нь вакцины II тунд хамрагдсан. Харин III тунд 350 мянган иргэн хамрагдаад байна. Хамгийн сүүлд КОВАСК хөтөлбөрийн хүрээнд 890 мянган вакцины тун орж ирснээр манай улс хангалттай нөөцтэй болсон. Тиймээс ойрын хугацаанд хүлээж авах байсан нэг сая тун вакциныг ирэх оны I, II улиралд шилжүүлэх албаныхантай ярилцаж буй. Мөн энэ оны IV улиралд хүлээж авах вакцины тунг ирэх оны I улиралд хүлээж авах хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн" гэж хариуллаа.