Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1566 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 328 299 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдлын 1107 нь нийслэлд, 459 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6709 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 15 хүн нас барсан аж. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1392 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 826 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 53 015 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 10 613 нь хөнгөн, 6665 нь хүндэвтэр, 2198 нь хүнд, 350 нь маш гэсэн оноштой аж.