Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссийн Нэгдсэн Шуурхай штабын дарга, бригадын Генерал Б.Ууганбаяр нар, ЭМЯ, НЭМГ, НОБГ-ын холбогдох албан хаагчдын байлцуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын өнөөгийн нөхцөл байдлыг талаар ярилцлаа. Товчхондоо, УОК-ын нэгдсэн шуурхай штаб ЭМЯ-нд ажиллаж байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт нийтийн дунд тархсан үед хүн амын хөдөлгөөнийг бууруулах, дархлаа сэргээх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх, амны хаалтны хэрэглээг шинэ түвшинд хүргэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх замаар халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.