Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1348 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 326 733 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдлын 835 нь нийслэлд, 513 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6477 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 14 хүн нас барсан аж. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1377 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 957 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 55 387 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 10 524 нь хөнгөн, 6793 нь хүндэвтэр, 2133 нь хүнд, 338 нь маш гэсэн оноштой аж.