Сүүлийн 24 цагт 2068 иргэний коронавирусийн халдвар ПСР шинжилгээгээр батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдол 325 390 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,267 нь Улаанбаатар хотод,
- 801 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 7,722 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 17 хүн нас баржээ. Ингэснээр халдварын улмаас нийтдээ 1363 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,885 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 62,517 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 11,449
- Хүндэвтэр- 6,489
- Хүнд – 2,613
- Маш хүнд – 334 хүн байна.