Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1665 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 319 582 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдлын 808 нь нийслэлд, 875 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 8845 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 15 иргэн нас барж, нийт 1346 хүн эндээд байна.