Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2410 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 317 919 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдлын 1368 нь нийслэлд, 1048 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6518 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны долоон эмэгтэй, зургаан эрэгтэй хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1331 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 482 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 58 394 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 11 413 нь хөнгөн, 6578 нь хүндэвтэр, 2140 нь хүнд, 351 нь маш гэсэн оноштой аж.